Хаяг: СХБ, 5-р хороо, 11-р хороолол
Имэйл: info@besujin.com

Манай компани 2012 онд байгуулагдсан бөгөөд барилгын засвар, угсралт, сантехник, дулаан, төвлөрсөн халаалтын зуухны угсралт, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Бид 2017 оноос үйл ажиллагаа өргөтгөн ОХУ-ын “Ачинский котельный завод” нээлттэй хувьцаат компани, 2018 оноос ОХУ-ын Энерал групп, 2019 оноос “Промкотлоснаб” зуухны үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна. Тус компаниудын бүтээгдэхүүний Монгол улсад худалдаа борлуулалт, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээг эрхэлдэг.

Монгол улсыг импортлогч улс болгохыг зорин ажиллана.

  • Хэрэглэгчийг чанартай, бүтээмж өндөртэй, Монгол улсын зах зээлд тохирсон үнэтэй төвлөрсөн халаалтын болон уурын зуух тогоо, дагалдах тоног төхөөрөмжөөр хангах.
  • Усан халаагуурын болон уурын зуухны угсралт, урсгал болон их засвар хийх, ашиглалтын явцын зааварчилгаа өгөх зэрэг өргөн хүрээг хамарсан цогц үйлчилгээг санал болгох.
  • Харилцан ашигтай хамтын ажиллагааг хариуцлагатайгаар өргөжүүлэх.

Бизнесийн шударга зарчим, үйлчлүүлэгч төвтэй хамтын ажиллагаа, чанарыг эрхэмлэсэн тогтолцоо

Промкотлоснаб болон Ачинский котельный заводын албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээ.
background image
title icon
Захирлын

Мэндчилгээ

“Бэсүжин Трейд” компанитай хамтран ажилладаг Та бүхний энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс бүхэнд тань нөр их амжилтыг хүсэн ерөөе.
Манай компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш олон олон томоохон төслийг хэрэгжүүлж, арвин их туршлага хуримтлуулжээ. Энэ хугацаанд хамтран ажиллаж байсан бүх хэрэглэгч, бизнесийн түншүүд, компанийн ажилтан ажиллагсад, гадаад мэргэжилтнүүддээ гүнээ талархаж байна.
Бид байнга хамтран ажилладаг гадаадын болон дотоодын албан байгууллага, хэрэглэгчдийн найдвар даасан түнш, итгэл хүлээсэн хамтрагч байх зорилтыг урьтал болгон ажиллаж байна.
Та бүхэнд үргэлж талархаж баярлаж явдгаа илэрхийлэхийн дашрамд та бүхний амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

signature
Батбаяр овогтой Батмагнай
“Бэсүжин Трейд” ХХК-ийн Ерөнхий захирал
title icon
Ажлын

Гүйцэтгэл

2020 оны төслийн хэрэгжилт 75%
Өнгөрсөн оны төслийн хэрэгжилт 100%
Улирлын тайлан тушаалт 95%
Нийт тендерийн гүйцэтгэл 97%
гэрээт ажлын гүйцэтгэл 97%
Усан халаагуурын зуух

Усан халаагуурын КВр, КВТС маркийн зуухны угсралт, нийлүүлэлт

Уурын зуух

Уурын Е, КЕ маркийн зуухны угсралт, нийлүүлэлт

Зуухны эд анги, засвар үйлчилгээ

Зуухны засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, Зуухны эд анги, сэлбэг хэрэгсэлийн засвар үйлчилгээ, нийлүүлэлт

Бид салбартаа чанараараа тэргүүлнэ.

Төвлөрсөн халаалт, уурын зуухны нийлүүлэлт, угсралт, засвар үйлчилгээ

title icon
Манай

Мэргэжилтэнгүүд

Н. Алдар

Дулаан хангамжийн инженер, техникийн ухааны магистр

М. Дэлгэрцэцэг

Дулааны инженер, техникийн ухааны бакалавр

Б.Уянга

Санхүү эрхэлсэн дэд захирал, эдийн засгийн ухааны магистр

Звягин Максим

Оросын тал хариуцсан харилцааны менежер